Н.Номтойбаярын “гуйлт”

Парламентын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө дуу хураагуурыг нь өөрөө барьж байгаад, асуултад нь хариулчихдаг, уриалгахан гишүүн мэр сэр байв. Ер нь уулзаж ярилцах цагаа яс барьдаг, хэвлэлийнхэн хэрэг болохоор бус, хүнийх нь хувьд тэдэнд хүндэтгэлтэй ханддаг улстөрч хуруу дарам цөөн юм шиг ээ.

Саяхан гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийг өөрөөс нь нэг зүйлийн талаар тодруулж, байцаахыг хүссэн юм. Тэр нь концессын тодорхой гэрээтэй холбоотой асуулт л даа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үндэслэлийн нэг болох сайд нарынхаа компанитай концессын гэрээ байгуулсан гэх дуулианд Н.Номтойбаяр сайд холбогдсон. Тэрбээр тэр бүхэнд тайлбар хийхийг хүссэн бололтой, сэтгүүлчдэд хандаж “Та нар намайг шүүмжлээд байгаа концессын гэрээний талаар асуучих л даа” хэмээн “гуйсан” юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)