НМХГ-ын байцаагчаас COVID-19 илэрсэн үү

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 гаруй албан хаагч гудамж талбай, хилийн боомтод эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Өчигдөр /2020.11.20/ нийслэлийн гудамжинд эргүүл хийж байсан НМХГ-ын байцаагчаас COVID-19-ийн халдвар илэрсэн гэх мэдээлэл явж байна. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн байцаагчид түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг буюу халдвартай гарсан гэв. Харин бид энэ талаар НМХГ-аас тодруулахад "Ажилтнуудаас өдөр бүр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг. Тийм зүйл болсон эсэхийг мэдэхгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Иймд иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахин, олон нийтийн газраар явахгүй байж “COVID-19” халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна. Хэрэв танд халдварын шинж тэмдэг буюу халуурах, ханиалгах шинж ажиглагдвал 119 дугаарт яаралтай холбогдохыг анхааруулж байна.