"НМХГ-ын байцаагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан нь үнэн"

Өчигдөр манай сайт НМХГ-ын байцаагчаас COVID-19 халдвар илэрсэн байж болзошгүй талаар уншигч та бүхэнд мэдээлэл хүргэсэн билээ. 

Тэгвэл энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад "Цэрэг цагдаа, эрүүл мэндийн ажилчид, мэргэжлийн хяналтынхан яах аргагүй эрсдэл бүлгийн хүмүүс. Тэр утгаараа хяналт тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулах арга хэмжээг бид авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд НМХГ-ын байцаагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан нь үнэн. Дэлхий дахинд 100 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч үүнээс 4,000 гаруй нь эндсэн" гэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,400 гаруй албан хаагч гудамж талбай, хилийн боомтод эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.