Ницца хотод болсон халдлагын улмаас 80 хүн нас баржээ

Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод тус улсын үндэсний баярын өдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрлаа. Халдлагын үеэр 80 орчим хүн нас барж, 50 орчим хүн гэмтэж, бэртжээ. 

Гэмт хэргийг тунис гаралтай франц иргэн үйлдсэн бөгөөд тэрбээр цагдаа нартай буудалцах үеэр амиа алджээ. Энэ хэргийг тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Ницца хотод болсон террорист халдлагын талаар манай улсын Гадаад хэргийн яамнаас "Тус улсад 4500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн монгол иргэн одоогоор байхгүй болно" хэмээн мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)