НИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүнг эцсийн байдлаар танилцууллаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүнг өчигдөр 20.00 цагт албан ёсоор мэдээллээ. Дүүргүүдийн хэсгийн хороодоос эцсийн байдлаар ирсэн дүнг дөрвөн өдрийн өмнө мэдээлсэн урьдчилсан дүнтэй тулгахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Ийнхүү АН сонгогчдын 35.59, МАН 26.09, “Шударга ёс” эвсэл 22.08 хувь, ИЗНН 8.05 хувийн санал авсан нь тодорхой болов. Бусад нам таван хувийн босгодоо хүрэхүйц санал авч чадаагүй тул НИТХ-д суух эрхгүй үлдсэн.

Тойргоос АН 26, АН 14, “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг суудал авсан. Харин намын жагсаалтаар АН зургаа, МАН дөрөв, “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг суудал тус тус авахаар боллоо. Намын жагсаалтаар НИТХ-ын төлөөлөгч болох эрх авсан хүмүүс:

АН

1.

Э.Бат-Үүл

2. Д.Баттулга

3. Н.Гантөмөр

4. П.Батчимэг

5. А.Гантулга

6. Д.Хүрэлбаатар

МАН

1. Г.Мөнхбаяр

2. Т.Гантөмөр

3. Д.Амарбаясгалан

4. Б.Саранчимэг

“Шударга ёс” эвсэл

1. Л.Шагдаррагчаа

2. Н.Баяраа

3. Д.Батбаяр

4. С.Ононбаяр

ИЗНН

1. Г.Ганхүү

Р.ОЮУНЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)