Нисэх загварын спортоор нас харгалзахгүй хичээллэх боломжтой

Спорт сонирхогчид нисэх загварын спортоор хичээллэгсдийг агаар эзэмшигч хэмээдэг. Чухам яагаад ингэж нэрлэх болсон нь сонин. Спортын бусад төрлөөс илүү тэвчээр, тэсвэр, хатуужил, ухаан шаарддагаараа энэ спорт онцлогтой. Эвийг тааруулах, агаарыг утсаар дамжуулан олох торгон мэдрэмжийг зөвхөн энэ спорт л харуулдаг. Нисэх загварын спортод гаргах амжилт нь тамирчдын ур ухаанаас гадна өөрийн гараар бүтээсэн онгоцноос шалтгаалдаг. Эл спорт нисэх онгоц үүссэнтэй эн чацуу. Агаарын спортын төрлөөс уг спортоор хичээллэнэ гэдэг хүн болгоны сонирхдог хобби биш. Цаашид уйгагүй хичээллэх, эсэх нь тухайн тамирчнаас их шалтгаалдаг. 

Нисэх загварын спорт нь шугам зураг, тооцоолол, физик, химийн шинж чанараараа агаарын спортын бусад төрлөөс хамгийн өвөрмөц, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурладаг байна. Тиймээс цаг агаарын таатай нөхцөл, чөлөөтэй том талбай шаарддаг. Энэхүү спортоор хичээллэснээр сууж сурах, аливаа зүйлийг урьдчилж тооцоолох, хэр баргийн юманд шантрахгүй болох, жижиг эвдрэл гэмтлийг өөрөө засах чадвартай болдог гээд олон талын ач холбогдолтой. Учир нь энэ спортоор хичээлэгсдийн олонх нь нисэхийн инженер болдог байна. Нисэх загварын спортоор нас харгалзахгүй хичээллэх боломжтой.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)