“Нисванис”-аар овоглосон АМГАА

Монголын олон залуусыг амьд хөгжимд уруу татсан “гол буруутан” нь “Нисванис” хамтлагийнхан. “Эмийн сан руу алхсан нь”, “Сургууль нураасай”, “Хүчилтөрөгч” зэрэг дууг нь сонсоход тэдний бүтээлд уур уцаар, бухимдал шингэсэн юм шиг санагдах нь бий. Гэхдээ наанаа тэгж харагдавч, цаанаа бол болохгүй, бүтэхгүй зүйлсийг ёжилж, шүүмжилсэн утга агуулагдаж байдаг юм.

Тэдний “Хүчилтөрөгч” фэн клуб нь хамтлагаасаа ч илүү идэвхтэй ажилладаг хэмээн хүмүүс ярилцдаг. Фэн клубийнхээ таван жилийн ойд зориулж “Нисванис” өнгөрсөн есдүгээр сард тоглолт хийсэн билээ. Тэгвэл уг тоглолтоо тэд DVD хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Хоёр дахь DVDнийхээ ажилд орсон “Нисванис” хамтлагийн ахлагч Амгааг “Фэн клуб”-ийн зочноор урилаа.

Овог нэр: Лонжидын Энх-Амгалан

Орд: Матар

Өндөр, жин: 179 см, 66 кг

Гэр бүл: Эхнэртэйгээ амьдардаг, одоогоор хүүхэдгүй

Фэн клуб: “Хүчилтөрөгч” фэн клубтэй. Өнгөрсөн есдүгээр сард таван жилийн ойгоо тэмдэглэсэн.

Цахим хуудас: http://www. facebook.com/group. php?gid=315229693567&v=info

Хамгийн анх зохиосон дуу: Зургадугаар ангид байхдаа “Мөрөөдөл” дуугаа зохиосон.

Дуртай хамтлаг дуучин: Сайхан дуу, сайн уран бүтээлчийг урсгал харгалзалгүй сонсдог.

Дуртай ном, зохиол: Б.Галсансүх, Б.Эрдэнэсолонго, Л.Өлзийтөгс нарын бүтээлийг унших дуртай. Хамгийн сүүлд Л.Өлзийтөгсийн “Төсөөллийн өрөөнд”, П.Нарангэрэлийн “Миний авангард реал” номыг уншсан.

Тайзан дээр байх үеийн мэдрэмж: Үзэгч, сонсогчдын халуун дулаан уур амьсгал, их эрч хүч.

“Нисванис” хамтлаг түүний хувьд: Залуу насны утга учир нь.

 

Б.ЭГШИГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)