Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 301 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 10 , гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 277 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)