Нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Банк бус санхүүгийн байгууллагууд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 768.3 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Энэ нь салбарын нийт активын 67.2, эргэлтийн хөрөнгийн 69.9 хувийг бүрдүүлж буй аж. Нийт зээлийн 653.8 тэрбум төгрөг буюу 85.1 хувийг хэвийн зээл эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй 150 542 зээлдэгчийн 132 652 нь хэвийн зээлдэгч юм.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн 490 байгууллагаас 433 нь оны эхний хагас жилд 575.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний 81.6 хувь нь иргэдэд, 18.47 хувь нь аж ахуйн нэгжид ногдсон байна. Энэ хугацаанд 442 ББСБ-ын зээлийн эргэн төлөлтөд 444.5 тэрбум төгрөг төвлөрсөн аж.

Түүнчлэн хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн 289 хоршоонд 61 177 гишүүн харьяалагдаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар өссөн дүн аж. ХЗХ нь зөвхөн гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтой бөгөөд нийт зээлийнх нь багц 117.9, хадгаламжийнх нь үлдэгдэл 108 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр хадгаламжийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 51.6 хувиар өссөн байна.


С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)