“Нийт 22 цэгт бүрэн камержуулалт хийхээр 50 тэрбум төгрөг тусгасан”

Өнөөдөр НИТХ-аар өнгөрөгч 2019 оны замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

НИТХ-аар оруулсан саналуудад:

  • Согтуу жолоочийг журамлах асуудал
  • Даатгалын компанийн асуудал
  • Ачилтын компанийн шаардлага
  • Камерийн тоог нэмэх
  • Камерийн торгуулиас чөлөөлөх
  • Гэрлэн дохионы хүртээмж
  • Явган хүний гарцыг нэмэх
  • Төмөр замын гарцыг шийдэх
  • Асуудлуудаа эрэмбэлэх

Нийслэлийн хэмжээнд 22 цэгт бүрэн камержуулалт хийхээр  улсын төсөвт 50 тэрбум  төгрөг тусгасан байна. Үүнээс гадна 2020 онд шинээр нэмж камер тавих, хуучин ажиллахгүй байгаа хяналтын камер, гэрлэн дохиог засварлах зардалд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэж НИТХ-ын гишүүд онцоллоо.

Мөн НИТХ-ын дарга Р.Дагва гэмт хэрэг,зөрчилд оногдуулсан торгох шийтгэлээс олж буй орлогын бодит дүнг хоёрдугаар сард багтан гаргаж танилцуулахыг холбогдох байгууллагуудаас хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)