Нийт хүн амын 30 хувь нь илүүдэл жинтэй байна

      Манай хүн амын 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар гарчээ. Сүүлийн үед дэлхийн нийтийг “айлгах” болсон таргалалт мон голчуудыг ч зовоож байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид таргалалт эрчимтэй явагдаж байгаа нь дунд насныханд мэдрэгдэх болжээ. Тарга лалтын улмаас зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, цус харвах, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн өвчлөл, хавдрын суурь болдог. Энэ хэвээр явбал 20 жилийн дараа монголчууд америкчуудаас дутахгүй тараглах магадлалтай гэнэ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1.7 тэрбум хүн илүүдэл жинтэй байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолд орж байгаа 900 сая хүнээс хоёр дахин их байгаа юм. Сүүлийн жилүүдэд илүүдэл жингээрээ Америк, Хятад, Орос, Герман зэрэг улс дэлхийд тэргүүлж байна. Манай урд хөршийнхөн илүүдэл жинтэй болсон нь хүн амын нягтаршил, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдалтай холбоотой ажээ.

 Б.ЦЭРЭНДЭЖИД


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)