Нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нь нүхэн жорлонтой

Монгол Улсын хэмжээний нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нь нүхэн /модон/ жорлонтой. Цэцэрлэг, сургууль, дотуур байруудыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгон өөрчлөх төслийг УИХ-д танилцуулснаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам зэрэг нэр бүхий гишүүд дэмжин ажиллахаар боллоо.

Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилгод 2030 он гэхэд хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангаж, ил задгай бие засах явдлыг бүрэн зогсоохоор тусгагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг дэвшүүллээ.

Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох Засгийн газрын зорилтыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)