Нийтийн тээвэр 30-35 минутын зайтай иргэдэд үйлчилнэ

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын  шийдвэрээр  нийтийн тээвэрт тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн.

Нийтийн тээврийн хэрэгслүүд 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгаж ажлын өдрүүдэд 95 чиглэлд 680 автобус 30-35 минутын зайтай үйлчилгээнд гарна. Мөн энэ сарын 16-ны 07:00 цаг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийн тоог ажлын өдрүүдэд 35 хувь, амралтын өдрүүдэд 50 хувиар бууруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)