Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр болж байна. 

Тодруулбал, нийтийн тээвэр дээрх өдрүүдэд өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх юм байна. Мөн эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)