Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтыг шалгаж байна

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг энэ  сарын 12-ны хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн ААН-үүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)