Нийтийн тээврийн зогсоолд машинаа байрлуулсан жолоочийн эрхийг хасч эхэллээ

Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд машинаа байрлуулж, хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын эрхийг хасч эхэлжээ. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)