Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэлийг өөрчиллөө

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг  шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв. Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)