Нийтийн тээврийн автобусыг 2020 оны 3 дугаар сарын 16-н хүртэл тусгай маршрутаар явуулахаар боллоо

Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрч, хот руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Харин нийтийн тээврийн хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. 

НОК-ын дарга С.Амарсайхан Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан нийтийн тээврийн автобусыг 2020 оны 3 дугаар сарын 16-н хүртэл тусгай маршрутаар явуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр "Халдварыг тараахгүй байхад энэ өдрүүдэд нийтийн тээврийн зохицуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)