Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна

Энэ хавар Улаанбаатар хотын гудамж талбайд 1000 ширхэг нарс мод тарьж суулгахаас 14 байршилд 796 ширхэгийг тарьж арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016-2019 онд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 8045 ширхэг нарс, 2055 ширхэг гацуур мод тарьж 98 хувьтай ургуулсан. Ургаж чадаагүй 2 хувийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээс илүүтэй согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж дайрагдаж, хугарсан тохиолдол их байдаг юм байна.

Тогтмол арчилгаа, бордоотой усалгаа, цэнэгт усалгаа, дуслын шингэн зэрэг модонд хэрэгтэй бүхий л арга хэмжээг авч УБЗАА-ны албан хаагчид болон хяналтын 3 төрийн бус байгууллага мод нэг бүрт тогтмол хяналт тавин ажиллаж байна. Зөвхөн шилмүүст мод ч бус бусад 20 гаруй төрлийн цэцэглэдэг гоёлын мод, бут сөөгийг 150 мянга гаруйг тарьж ургуулаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)