Нийслэл рүү орох хөдөлгөөнийг өнөө шөнийн 01:00 цаг хүртэл нэвтрүүлнэ

Нийслэл болон Сэлэнгэ, Дархан хот руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр " УОК-ийн шийдвэр гарахаас өмнө Улаанбаатар руу гарсан иргэд байгаа учир нийслэл рүү орох хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 23-ны буюу 01:00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлнэ. 

Энэ хугацаанаас хойш Багануур, Багахангай, Налайх, Эмээлт, Өлзийт, Гүнтийн товчоонуудад бүрэн хязгаарлалтад хийгдэж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй юм. Харин нийслэлээс гарах хөдөлгөөнийг өчигдөр 21:00 цагт бүрэн хаасан" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)