Нийслэлчүүдийн ундны усны чанар сайжирна

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байгаа аж.

Үүнтэй холбоотой зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын  хооронд 2011 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.

Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулах ноу хауг нэвтрүүлнэ гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)