Нийслэлийн 79 тойрогт дахин сонгууль зохион байгуулна

Нийслэлийн Сонгуулийн хороо аравдугаар сарын 20-ны 00.30 цагт мэдээлэл хийхээр зарласан.  Гэвч хэвлэлийн бага хурал 02.10 цагт эхэллээ. Эхний ээлжинд ирсэн мэдээллээ нэгтгэн 50 хувиас дээш ирцтэй байсан 73 тойргийн дүнг танилцуулж байна. 

Нийслэлийн сонгогчдын 48 хувь саналаа өгчээ. Санал өгсөн сонгогчдын тоог дүүрэг болон хувиар танилцуулбал Багануур дүүргийнхний 52.3, Багахангай 71.2, Баянгол 50.5, Баянзүрх 45.3, Налайх 61, Сонгинохайрхан 45.7, Сүхбаатар 50.9, Хан-уул 51.4, Чингэлтэй 44.4  хувь нь саналаа өгчээ.

Сүхбаатар дүүрэг 35 мандаттай, 20 тойргоос 15 тойрогт сонгогчдын ирц хүрсэн.Таван тойрогт хүрээгүй тул дахин санал хураана.

Хан-Уул үүрэг 16 хороотой, түүний 11 хороонд хүрсэн. Мөн л таван хороонд ирц хүрээгүй байна. 

Баянгол дүүргийн 23 хорооноос 15 нь ирц хүрсэн бөгөөд наймд нь дахин сонгууль явагдах нь ээ. 

Баянзүрх дүүргийн дөрвөн хорооны ирц хүрсэн, 24 хороо нь хүрээгүй байна. 

Чингэлтэй дүүргийн 19 тойргийн дөрөв нь ирц хүрч, 15 хороо нь дахин санал хураалт явуулна. 

Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 11 нь ирц хүрсэн бол 21 хороонд дахин сонгууль байгуулах аж. 

Ийнхүү 152 тойргоос 79 тойрогт сонгогчдын ирц хүрсэнгүй. Улмаар ирэх  ням гаригт дахин сонгууль зохион байгуулах аж. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)