Нийслэлийн 6 дүүрэгт МАН ялж, 3 дүүрэгт АН ялжээ

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-нд болсон ч нийслэлийн иргэдийн 48 хувь  санал хураалтад оролцож, нийслэлийн 152 хорооноос 73 хороо ирцэндээ хүрсэн. Тиймээс сонгуулийн тухай хуулийн дагуу 10 дугаар сарын 23-ны ням гарагт ирц хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явууллаа. Энэ удаад нийт дүнгээр иргэдийн 56 хувь нь саналаа өгч, сонгууль хүчин төгөлдөр боллоо.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)