Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Танилцуулгын дараа нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцууллаа. Хуулийн дагуу Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг маргааш НИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барих юм.

Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжилийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Салбарын хөгжлийн бодлогын бичиг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай болон Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтын талаар танилцуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)