Нийслэлийн "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" болно

Хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог.  

Иймд нийслэлээс хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа төдийгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах талаар тодорхой заалтыг тусган, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний нэг томоохон ажил болох нийслэлийн “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг энэ сарын 06-нд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 25 багийн нийт 200 хүүхэд өрсөлдөх юм.

Мөн энэ хүрээнд нийслэлийн ЕБС болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн томоохон ажил, ололт амжилтуудаа дэлгэж, мэдээлэл сурталчилгаа хийх юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)