Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засварын ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИС, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Эрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Төв цэнгэлдэх орчмын орон сууц албан газрууд,  Нархан, Жаргалан, Оддын хотхон орчмын орон сууцны хорооллын төв шугамын засварын ажлыг хугацаанаас өмнө хийж, хэрэгцээний халуун усыг залгасан аж.

Мөн 93-р сургууль орчмын орон сууц, Дүүхээ худалдааны төв орчмын засварын ажлыг  графикт хугацаанаас 7 хоногийн өмнө дуусгаж хэрэгцээний халуун усаар хангаад байна. Өргөө кино театр, МҮОНРТ, 6-р бичил хороолол, Эх нялхас, Төмөр замын удирдах газрын  орчим, Барс захын хойд талын орон сууцны хороолол аж ахуй нэгжийг дулааны эрчим хүчээр хангадаг төв шугамын засварын ажлыг уртасгасан цагаар ажиллаж хугацаанаас нь 1 хоногийн өмнө буюу  5 сарын 30-нд хэрэгцээний халуун усаар хангав. Харин 05 сарын 30-наас 06 сарын 10-ны хооронд дараах газруудад шугам, тоноглолын засварын ажлууд хийх юм. Үүнд:

  1. Үндэсний Соёл Амралтын хүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31 дүгээр объект, ОХУ-ын Элчин сайдын яам, УИД, 40, 50 мянгатын орон сууц
  2. Уран ган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар орчмын орон сууц, албан газрууд,
  3. Хараа зочид буудал, Эмийн завод, Саруул төв, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг,
  4. 19 дүгээр хороолол, Хан-уул дүүрэг, Автобус-1, Атар өргөө, “Аварга” дээд сургууль орчмын орон сууц албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлах тул хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулахыг анхааруулжээ

Мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолын засвар үйлчилгээг хийж дуусаагүй хэрэглэгчид хэрэгцээний халуун усаар хангагдах боломжгүй гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)