Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүрэгт барьж байна

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт барьж буй юм. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)