Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын  2018 оны төсвийн төсвийг хэлэлцэж байна.  Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.  2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөн.  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг  нийслэлийн иргэд хүсчээ.

Үүнд,

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлт
  2. Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  4. Авто зам барих, засварлах
  5. Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
  6. Нийтийн тээвэр
  7. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
  8. Үерийн хамгаалалтын барилга
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга
  10. Тоглоомын талбай
  11. Үерийн хамгаалалтын далан
  12. Ус түгээх байр
  13. Гэрэлтүүлэг, камержуулалтт
  14. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт
  15. Эмнэлэгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)