Нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үхрийн нөөцийн махыг 7200 төгрөгөөр худалдаалж байна

“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ.

Бэлтгэсэн махыг "Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр 2019 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)