НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬД УЛСЫНХААС ДУТАХГҮЙ АНХААРЧ БАЙНА

Бид Парламентын зургаа дахь сонгуулиа өгөхөөр зэхэж байна. Энэ сонгууль тохиосон жилийнхээ хамгийн чухал үйл явдал байдаг нь зүй ёсны юм. Тэгвэл энэ онд болох сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд өнгөрч буй долоо хоногийн эхний өдөр албан ёсоор бүртгүүлж, өрсөлдөх эрхээ баталгаажуулав. Түүнээс үзвэл УИХ-ын энэ удаагийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцох нь. Дашрамд хэлэхэд 1992 онд найман нам, хоёр эвсэл, 1996 онд таван нам, хоёр эвсэл, 2000 онд 13 нам, гурван эвсэл, 2004 онд зургаан нам, нэг эвсэл, 2008 онд 11 нам, нэг эвсэл сонгуульд оролцож байжээ. Тодруулбал, зургаадугаар сарын 28-нд болох сонгуульд МАН, АН, МНН, ИЗ-НН, МУНН, “Эх орон” нам, МСДН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИХН, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орончдын нэгдсэн нам гэсэн улс төрийн хүчнүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”, БНН-Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” гэсэн эвслүүд нэр дэвшүүлж өрсөлдөнө.

Сонгууль дөхөхөөр өндийдөг намууд энэ жил ч тэр л янзаараа амь орцгоожээ. Сонгуулийн дараа эвслүүд задардаг тэр л маягаар үйл явдал өрнөж таарна. Одоогоор тодорхой болоогүй байгаа ч гэсэн нам, эвсэл бүр тойрог болгонд, мандатын тоогоор хүний нэр дэвшүүлэхгүй нь бас ойлгомжтой. Сонгуулийн үед бо сож ирдэг нэг асуудал байдаг нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх явдал. ИХН нэр дэвшигчдийнхээ 90 хувийг эмэгтэй хүн байлгахаа мэдэгдэж, хэдэн бүсгүйн санааг амраасан. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Юуны урьд Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтүүдийг мөрд өнө. Нийслэлийн Иргэдийн хур лын сонгууль УИХ-ынхтай хамт болно. Нийслэлийн сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцох болсон. УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн хүчн үүдээс Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болон Хөгжлийн хөтөлбөр намууд нийслэлд өрсөлдөхгүй бололтой. Тойргууд дахь мандатын тоо цөөрсөн. Пропорционал, мажоритор хоёр тогтолцоог хосолсон хэлбэрээр сон гуулийг явуулна. Саналын хуудсыг ма ши наар тоолно. Гадаадад суугаа иргэдээ анх удаа оролцуулна.

Тэгэхдээ тэд зөв хөн намын төлөө л санал өгнө. Бас зарим нам задарсан, нэр усаа сольсон. Гол намууд Нийслэлийн сонгуульд ихээхэн анхаарал тавьж байна. Энэ нь оролцох намын тооноос харагдаж буй. Сонгуулийг орон даяар зохион бай гуулах ажлыг удирдлагаар хангадаг СЕХ-ны таван гишүүний бү рэн эрх дууссан тул Н.Дагва, Б.Би лэгт, Г.Гэрэлт-Од, Б.Ганбат, Д.Эр дэнэчулуун нарыг тэдний оронд саяхан нөхөн томилсон. Энэ таван хүнийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)