Нийслэлийн сонгуулийн ирц 18.2 хувьтай байна

Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана, Б.Алтансоёмбо нар сонгуулийн явц, байдлыг 12.00 цагийн байдлаар мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд жагсаалтад бүртгэгдсэн 903.420 сонгогчийн 164.449 буюу 18.2 хувь нь саналаа өгөөд байна.  Тэдгээрээс Баянгол дүүрэгт ирц хамгийн өндөр буюу 20.47 хувьтай байгаа бол Багануурт сонгогчдын ирц 13.44 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт байна. Энэ хугацаанд ноцтой зөрчил гараагүй ч Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн тус бүр нэг хэсгийн хороонд саналын хуудас уншихгүй байна гэсэн гомдол ирснийг шийдвэрлэсэн гэв. Энэ нь саналын хуудасны тусгай үзүүлэлт, нууцлалаас болсон гэнэ. Тиймээс тухайн хэсгийн хороодод тэдгээр саналын хуудсыг шинээр сольсон байна. Энэ тухайд Б.Алтансоёмбо “Саналын хуудасны зүсэлтэд мм-ийн зөрүү гарахад л машин уншихгүй, буцаадаг” гэсэн юм.  

Мөн өчигдөр зөөврийн хайрцгаар авсан саналыг нь авсан сонгогчийн тоог танилцуулав. Зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр мэдүүлсэн 4678 сонгогчоос 4412-ынх нь буюу 94.33 хувийн саналыг авсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)