Нийслэлийн орон сууцны корпорацийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/460 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2016 онд санхүүжүүлэх орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг нэгдүгээр, Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг хоёрдугаар, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг гуравдугаар, Нийслэлийн орон сууцны нэгдсэн судалгаа, мэдээллийн сан байгуулах зөвлөхийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг дөрөвдүгээр, Нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)