Нийслэлийн ногоон бүсийн иргэдэд зөвлөгөө өгч байна

Хаврын хуурайшилт, салхи, шуурга ихтэй үед иргэд хашааныхаа шар өвс, хогийг цэвэрлэж, ил задгай шатаахаас сэргийлэх зорилгоор НОБГ, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүсийн иргэдэд зөвлөгөө өгч байна. Өнжмөл өвс, хогоо ил задгай шатаахгүй байх, болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зөвлөгөө өгч, хяналт шалгалт зохион байгуулжээ. Мөн өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажилласан бол маргааш Баянзүрх дүүргийн ногоон бүсэд хяналт, шалгалт хийх гэнэ. НБОГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тамир “Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа. Дээрх эргүүл, хяналт, шалгалтын явцад 168 зөрчил илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүн гарган, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өглөө.

Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх явцад шар өвс шатааж байгаад гал алдсан таван тохиолдлыг илрүүлж, богино хугацаанд хохирол багатай унтраан, иргэдийн 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)