Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид “хулгай хийлээ”

Нийслэлийн  ИТХ-ын  тэргүүлэгчид  уржигдар  хуралдаж,  Ботаникийн  цэцэрлэгийн  10  га  газрыг  “хулгайллаа”.  2009  онд  гаргасан  Эзэмшил  ашиглалтад  олгохгүй  болон  барилга  байгууламж  барихыг  хориглох  газрын  байршил,  хэмжээг  тогтоох  тухай  114  дү гээр  тогтоолын  хавсралтад  өөрчлөлт  оруулан,  Ботаникийн  цэцэрлэгийн 34.9 га талбайг 24.9 га бол гож багасган,  10  га-г  нь  хумсалсан  байна.  Нийслэлийн  За саг  даргын  нийгмийн  хөгжлийн  асуудал  эрхэлсэн орлогч, ИТХ-ын тэргүү лэгч Ц.Энх цэнгэл  “хулгай хийх” санаа гаргаж, түүнийг нь ИТХ-ын  бусад төлөөлөгч дэмжжээ.   Ц.Энхцэнгэл  нь  Ботаникийн  цэцэрлэгийн  баруун  талаас  газар  тасдан  авч,  сургууль,  цэцэрлэг  барихаар  хэдийнээс   санаархсан. Талаар нэг тарсан, ус, хөрс, агаар  бохирдуулдгаараа  адлагддаг  гэр  хорооллын  газраас  худалдан  авч,  сургууль,  цэцэрлэг  барихгүй,  заавал  энэ  цэцэрлэгийн  газарт  шунасан  нь    сонин.  Түмний  хүүхдэд  хайртайдаа  бус  сургууль,  цэцэрлэгээр халхавчилсан хувийн эрх ашиг цаана нь  байгаа болоод Ц.Энхцэнгэл ийн улайрсан байж  таарна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)