Нийслэлийн ирэх оны төсвийг өнөөдөр батална

НИТХ-ын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хуралдаж Нийслэлийн 2019 оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан ч НИТХ дахь МАН, АН-ын бүлэг, асуудлыг өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн учир Хурлын дарга өнөөдөр 10.00 цагт Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдуулахаар тогтсон. Тус хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэнэ.

Мөн завсарлага авсан байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад гаргасантай холбоотойгоор өнөөдөр хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)