“Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 тамирчдын сүүлийн шатны Шигшээ тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулагдана гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)