Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх төсөвт 102 сая төгрөг оруулжээ


Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд шинээр 1349 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 634 хэргийг нь хянан шийдвэрлэжээ.

Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор газрын маргаантай хэрэг 137буюу 22 хувь, төрийн албаны маргаан 86 буюу 13.5 хувь,ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаантай хэрэг 84 буюу 13.2 хувийг нь эзэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дээрх гурван төрлийн маргаан нийт шийдвэрлэсэн хэргийн 48.7 хувийг эзэлж буй аж.

Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг тус шүүх хэрхэн шийдвэрлэснийг авч үзвэл Захиргааны хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 397 хэрэг, маргааныг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ нь бүх шийдсэн хэргийн 62.6 хувийг эзэлж байгаа бол 54 хэрэг маргаан буюу 8.5 хувийг нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Бүх хэргийн 183 буюу 28.8 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн аж.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хугацаанд улсын тэмдэгтийн хураамжид 102 сая гаруй төгрөг улсын төсөвт оруулсан байна.






Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)