Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг дуудлага худалдаагаар зарна

Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 1496 м2 эзэмшил газартай.

  • Барилгын дуудлагын худалдааны анхны үнэ - 24 100 000 000 төгрөг
  • Дэнчингийн хэмжээ - 2 410 000 000 төгрөг

Дуудлагын худалдаа 2019 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)