Нийслэлийн гудамж, замуудад 38 тонн бодис цацжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орж, гудамж, замд халтиргаа гулгаа үүссэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодис цацлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)