Нийслэлийн бага орлоготой иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн иргэдийн 50 хувь нь бага болон дундаас доош орлоготой. Өөрөөр хэлбэл, тэд сард 870.644 төгрөгөөс бага мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг учир төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр орон сууц авах боломжгүй. Иймээс нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.  Дээрх байгууллагууд энэ стратегийг боловсруулахад жил хагас зарцуулсан байна. Бага болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцтай болгосноор тэдний амьдрах орчин сайжрахаас гадна нийслэлийн “толгойны өвчин” болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Иймээс стратеги боловсруулсан багийнхан барилгын болон банк санхүүгийн байгууллагынханд хийх гэж байгаа ажлаа тайлагнаж, санал хүсэлтийг нь сонсохоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ стратегийг дэмжиж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)