"Нийслэлд тогтсон 850 тонн үерийн усыг соруулан ажиллаж байна"

Өнөө өглөө Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсны улмаас хотын зарим хэсэгт их хэмжээний ус тогтжээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудсандаа "Хотын Ерөнхий менежерээс өгсөн шуурхай үүргийн дагуу өнөөдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас их хэмжээний ус тогтсон байршлуудад Геодези усны барилга байгууламжийн газрын шуурхай бригад яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын үндсэн гурван бригад, явуулын хоёр бригад ус соруулах гурван зөөврийн насос, нэг суурин насос, хоёр усны машинаар дөрвөн байршил буюу Нарны гүүр, Ажилчны гудамж, 120 мянгат зэрэг байршилд тогтсон 850 тонн усыг соруулан ажиллаж байна" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)