Нийслэлд ирэх хүмүүст зориулсан гарын авлага бүтээгээрэй

Улаанбаатарын оршин суугчдын ухамсрыг дээшлүүлэх хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж ярих хүн цөөнгүй. Тэгвэл нийслэлийн иргэдэд соёлтой байхыг уриалах, түүнчлэн орон нутгаас ирсэн хүмүүст хотын онцлог, дүрэм, журмыг мэдээлж, ойлгуулах зорилготой контентын уралдааныг нийслэлийн ЗДТГ-аас зарлажээ. Контентын сэдэв нь “Хотод амьдрах ухаан” бөгөөд энэ нь Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн гарын авлага болох гэнэ. Оролцогчид 15-30 минутын хугацаатай, анимэйшн хэлбэртэй контент бүтээж, ирэх сарын 20 хүртэл нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст авчирч өгөх юм. Шилдэг бүтээлийн эзнийг долдугаар сарын 24-нд шалгаруулж, долоон сая төгрөгөөр урамшуулна.

Бэлтгэсэн: Ч.Зул