Нийслэлд зургаан хүн золгүй байдлаар нас баржээ

Энэ сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1346 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 4, зам тээврийн хэрэг 17, осол 27 гарч 16 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)