Нийслэлд бүртгэлтэй 602 мянган тээврийн хэрэгсэл байна

Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,114,728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 602,189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал,

  • бензин хөдөлгүүртэй 407,712,
  • дизель хөдөлгүүртэй 129,858,
  • цахилгаан хөдөлгүүр бүхий 306,
  • хийн хөдөлгүүр бүхий 13,641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128,983 буюу 21.4% нь Toyota Prius маркийн автомашин байна.

2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийслэлд 66,360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авчээ. Мөн нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна.

Түүнчлэн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313,072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3,264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)