Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг ахмадуудад 100 мянган төгрөг нэмж олгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Энэ үеэр ахмадуудад 100 мянган төгрөг нэмж олгохоор болсон талаар өнөөдөр мэдээлэв.

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгосноор 288 мянган төгрөг авдаг болно гэлээ. Энэ мөнгийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл олгох юм байна. Нийт 31,3 тэрбум төгрөг нэмж гаргахаар болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)