Нигерийн 150 хөгжөөн дэмжигч Калининградаас явж чадахгүй байна

Хөлбөмбөгийн ДАШТ-д Хорватын эсрэг тоглосон шигшээ багаа дэмжихээр очсон нигери иргэдийн 150 нь Калининград хотоос явж чадахгүй байна. Калининградын муж нь Европын холбооны орнуудтай хиллэдэг тул тус нутаг дэвсгэрээр зорчиж буй гадаадын иргэдээс Шенгений виз шаарддаг байна. Тиймээс 150 нигери иргэн дээрх визгүйн улмаас бусдыгаа Москва хот руу үдэж мордуулаад Калининградад хоног төөрүүлж байна. Тэд энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ ФИФА-д тавиад байгаа бөгөөд хөлбөмбөгийн байгууллагын хүмүүс зохих арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. ДАШТ-ийг зохион байгуулах хүрээнд хөгжөөн дэмжигчдийг үнэгүй тээвэрлэх үйлчилгээ ажиллаж байгаа. Үүний дүнд гадаадын хөгжөөн дэмжигчид зорьсон газраа саадгүй хүрч байгаа талаар ДАШТ-ийг зохион байгуулагчид мэдээлж байгаа. Нигерийн иргэдэд тохиолдсон шиг асуудал гаргуулахгүй байхад онцгой анхаарах болно хэмээн Калининград мужийн удирдлага мэдэгдэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)