Неймар бэлтгэл хийж эхлэв

Гэмтлийн улмаас нэгдүгээр сарын 23-наас хойш тоглоогүй Францын ПСЖ багийн довтлогч Неймар өчигдрөөс бэлтгэл хийж эхэлсэн тухай багийн албан ёсны твиттер хуудсанд мэдээллээ. Гэхдээ түүний гэмтлийг эмч нар ахин хоёр долоо хоногийн турш хянаж, ажигласны эцэст талбайд гаргах, эсэхийг нь шийдвэрлэх юм. Неймар өнгөрсөн жил мөн гэмтэж, гурван сар гаруйн хугацаанд талбайд гараагүй билээ. Бразил тоглогч энэ улиралд Францын аварга шалгаруулах тэмцээний 13 тоглолтод оролцохдоо 13 гоол оруулж, долоон гоолын дамжуулалт өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)