НДШ төлөхгүйтэй холбоотойгоор МЭДЭГДЭЛ гаргажээ

Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Коронавирусийн халдварын цар тахлын үед иргэд, аж ахуй нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр УИХ-аас эдийн засгийн багц хөтөлбөрийг баталсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох журмыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. Тэгвэл дээрх хууль, журмыг хэрэгжүүлэх Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.

Мөн Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэд, аж ахуй нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг анхааруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)