"НДШ-ийг нэмж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байна"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Гэрэл ярихдаа “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хямралыг шийдвэрлэхэд нийгмийн даатгалын шимтгэл оновчтой санаа гэж үзэхгүй байна. Бид үүнийг эсэргүүцэж цаашид шат дараалалтай арга хэмжээ авна. Энэ хүрээнд төрийн өндөрлөгүүдэд албан шаардлага хүргэх болно” гэв.

2019 оны байдлаар манай улсад 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа гэсэн тоо баримт бий. Үүний 19 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 81 хувь нь халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй амьдарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэтгэмж авдаг болох юмсан гэж мөрөөдөж байхад нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байна” хэмээн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гишүүн Л.Бат-Отгон хэллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)