НАСА хүүхдүүдэд сансрыг мэдрүүлнэ

 Сансарт нисэж, гариг эрхсээр аялах нь хүүхэд бүрийн нандин мөрөөдөл. Тэгвэл НАСА багачуудын мөрөөдлийг биелүүлэх “Kids in Micro-g” хөтөлбөр боловсруулжээ. Тэд сансрын орчин бүрдүүлж, хүүхдүүдийг аялуулах аж. Тэрхүү орчинд хүүхдүүд 30 минутын турш жингүйдэж, сансрын нисгэгчид мэт байх гэнэ.

Тэрхүү зохиомол орчныг хэдийнэ бэлэн болгосон бөгөөд ирэх сарын 8-наас эхлэн “аялагчдаа” хүлээн авах юм байна. Эхний ээлжинд АНУ-ын дунд сургуулийн тэргүүний есөн сурагч уг хөтөлбөрт хамрагдах гэнэ. “Энэхүү хөтөлбөр сурагчдад шинжлэх ухаан, гариг эрхсийн мэдлэгийг бодитоор олгоно.

Түүнчлэн шилдэг сурагчдыг урамшуулж, нэг мөрөөдлийг нь биелүүлэх алхам болно” хэмээн “Kids in Micro-g” хөтөлбөрийн менежер Марк Северанс ярьжээ. Хөтөлбөрт хамрагдах сурагчдад зориулж НАСА хичээл заах бөгөөд цаашид дэлхийн бусад орны хүүхдүүдийг ч эл аялалд оролцуулахаар төлөвлөжээ


Б.ОЮУТАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)